2010-11-19
ЦОНХООР ҮЗСЭН КИНО

Би өдөр болгон үнэгүй кино үздэг. Энэ кино хэзээ эхэлсэнийг би сайн санадаггүй юм, бас хэзээ, яаж төгсөхийг нь тааварлан хэлж чадахгүй ээ. Магадгүй намайг үхэх тэр өдөр кино төгсөж болох л юм. Үгүй юм байна аа. Тэр өдөр зөвхөн миний амьдрал төгсөнө, харин кино үргэлжилсээр л байна. Зүгээр л киноны нэг жүжигчин байхгүй болно гэсэн үг. Би энэ кинонд гол эсвэл туслах дүрийн жүжигчин байх эсэх нь олон зүйлээс шалтгаална.
Энэ кино “Амьдрал” гэдэг нэртэй. “Бодит байдал” гэдэг зохиолчтой, “Тархи угаагч” гэх найруулагчтай, “Ард түмэн” гэдэг асар олон жүжигчидтэй, харин зураглаач нь “Үнэн”. Эвлүүлэгч нь “Мөнгө”. Өө мартсанаас продюсерээр нь “Авилга хээл хахууль” гэдэг нүсэр баг ажилладаг юм. Намайг өглөө гэрээсээ гараад ажилдаа ирэх, орой ажлаа тараад гэртээ харих гээд л босож суух, унтаж сэрэх, тоглож наадах, ажиллаж хөдөлмөрлөх, гуниж баярлах, хөгжиж цэнгэх гээд хором мөч бүхэнд ер нь хаа явсан газраа би энэ киног үзсээр л байдаг. Киноны жүжигчид болгон баян биш, бас ядуу биш.
Жүжигчид дотроо бараг баян, ядуу гэсэн хоёр давхаргад бүрэн хуваагдаж байгаа. Хааяа би найруулагчид нь наад ядуу дүрд тоглож байгаа жүжигчид чинь туйлдаж гүйцлээ, жаахан ч гэсэн амрааж, цалин мөнгийг нь нэмж болохгүй юмуу гэж хашгирч хэлдэг юм. Тэгэхээр миний өөдөөс юу гэдэг гээч:
Ямар ч арга байхгүй ядуу дүрийн жүжигчдийн хүчээр баян дүрийн жүжигчид ингэж гялалзаж байгаа юм. Бүгдээрээ баян болчих юм бол гол дүрийн жүжигчидэд маань хэн туслах билээ, бас муу муухай, бохир заваан зүйлийг хэн хийх үү? энэ хүмүүс бол манай киноны золиос. Аливаа аугаа үйлс бүхэнд золиос байдаг биз дээ гэж хэлээд чангаар инээмсэглэхэд нь би жаахан завсар оруулсан цонхоо бушуухан хааж орхидог. Цонхны цаана кино үргэлжилсээр л байна. Энэ кинонд худал хуурмаг, нүгэл буян, үхэл хагацал, зовлон гуниг, баяр баясгалан, атаа жөтөө, амжилт ялалт, шоу цэнгээн, үймээн самуун шударга бусаар эцэс төгсгөлгүй үргэлжилсээр л байдаг.
Саяхны нэг их бороотой өдөр. Байшингийн гадаа дээврээс дусах борооны дусалд усан хулгана болтлоо цохиулан сууж буй киноны зохиолчийг би олж харлаа.
Жаахан л завсар гаргавал миний өөдөөс дайран орж ирэх борооны дуслуудыг ч би үл тоон цонхоо онгойлгоод.
-Хүүе “Бодит байдал” зохиолчоо юу хийж суугаа юм бэ? ханиад хүрэх вий дээ, хатгаа тусав. Киноныхоо нээлтийг үзэх хэрэгтэй шүү дээ. Таны бичсэн зохиол биз дээ гэхэд.
-Би өөртөө гутарч сууна. Би уул нь ийм зохиол бичээгүй. Яагаад миний бичсэн зохиол ингэж өөрчлөгдөж байгааг ерөөсөө ойлгохоо болилоо. Хөөрхий жүжигчидээ ингэж зовж тарчилж байгааг би дахиж харж чадахгүй нь ээ. Энэ найруулагч миний зохиолыг хүссэнээрээ өөрчилж, намайг киноныхоо багаас хөөж гаргасан. Энэ киног яаж төгсөх бол гэхээс миний сэтгэл өвдөж байна гээд цурхиран уйлж суусан юм.
Би зохиолчид юу ч гэж хэлэхээ мэдэхгүй балмагдан зогсоход. Буух газраа олж ядан асгарах согтуу борооны дуслууд хацар, ам, хүзүү хоолой руу минь шуналтайгаар үсэрч, хэнхдэг цээжин дээр минь буусан даруйдаа юу ч болоогүй юм шиг хамаг биеийг минь даган доош урсацгаалаа. Сая л нэг сэхээ авч цонхоо арай хийн хаагаад эргээд харвал нөгөө агсам борооны дуслууд шалаар нэг асгарч, шалдаа буучихсан бүр зарим нь хэдийнэ уур болон дэгдэж байлаа.
Хааяа энэ кино үнэхээр шударга бус санагдаж, би ч байж суух газраа олж ядаж бухимдахаараа тагтан дээрээ гарч байгаад эвлүүлэгчээс нь асуудаг юм.
Яагаад гэмгүй хүмүүс ингэж зовох ёстой юм, чи яахаараа зураглаачийн дуранд буусан үнэнийг ингэж гуйвуулж байгаа юм гэхэд.
- Зураглаачийн авсан үйл явдлыг ихэнхдээ би энэ гараараа өөрчлөөд эвлүүлчихдэг юм. Хааяа зарим үнэнийг би хэвээр нь гаргадаг л даа. Гэхдээ ихэнх хэсгийг нь өөрчилнө шүү дээ. Тэгж байж л үүнийгээ түнтийлгэнэ дээ гээд хэтэвчин дэхь мөнгөө шуналтайгаар тоолоход нь би биедээ байгаа хамаг л нус, цэр, шүлсээ байдаг хүчээрээ сорон сорьж амандаа цуглуулж байгаад нь дээрээс нь хаяад гэртээ ордог юм.
Бүр нэг өдөр би тэсэхээ болиод цонхоороо буугаад тэр муу адгийн найруулагч дээр очоод алгаадаад авлаа. Та яаж ингэж ажиллаж чадаж байна вэ? таны найруулж буй энэ киног үзэхээс ой гутаж байна гэхэд.
Найруулагч:
-Муу тэнэг охин. Би тэгээд өөрөөр яаж ажиллах юм. Хэрвээ би хор найруулж энэ киног үнэд хүргэж, асар их мөнгө олохгүй бол чам шиг үхтэл болох байлгүй гэж хэлэхэд нь:
Би өөрийгөө хэн гэдгийг бас хаана амьдарч байгаагаа санахаа болилоо. Толгой эргэж, чих шуугиж, нүдний аягандаа багтаж ядсан гашуун нулимс хацар даган урсахад нь:
Би сая л энэ киног тамын ордны цонхоор үзэж байснаа ухаарсан юм даа.
Хачирхалтай нь урд нь хэн ч надад “чи үхчихсэн шдээ” гэж хэлж байгаагүй. Яагаад гэвэл би үхчихсэн болохоор тэр.............
С.Цэнгэлмаа

Сэтгэгдэл:


Амьдрал жүжиг гэвэд та гол дүр нь байх ёстой баярлах
Бичсэн: Blue moon цаг: 00:01, 2010-12-18 | Холбоос | |


бон_бон
амьдрал өөрөө тэр чигээрээ жүжиг байдгийм гээл жүжиг байдаг даа...бид өөрсдөө бол амьдралын гол дүр тэр болд хүртэл мэджийгаа хэхэ
Бичсэн: bon_bon цаг: 14:28, 2010-11-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax