Болдогсон бол мөнгөн саран дээр
Бодлоос ургасан түүнийхээ дүрийг
Ганцхан өөртөө харагдахаар зурчихаад
Гэгээвчээр түүнийгээ ширтэн суухсан
Гэгээн цайлган нас он жилд дарагдахад
Гэрэлт зүрхний гүнд чиний дүр бүдгэрсэнгүй
Дурлалцаж явсан хонгор насны дурсамж
Дурайсан замын уртад хуучирч ер элэгдэхгүй нь