Галзуу хүний тэмдэглэл-Унших хэрэггүй цагийн гарз
бичсэн: Soyol , 2008-06-22,19:26
Улбагар шар туяагаар орчлон ертөнцийг гийгүүлэх жаргах нарны дор гарцаар алхана. Ганц нэгээр уйтгарлан унах бороон дуслууд өнгөрсөн үеэс гуниг даллах мэт зүрх сэтгэлийн гүнд гуниг үерлүүлнэ.Бодлын хур дундаас бүүр түүрхэн санаанд буух энэ харцыг хаана харснаа санахгүй ч нэг л дотно санагдна. Гэнэт сувдан дуслууд хацар исгэх нь нулимс аж. Юунд уйлнам бэ? зүрх сэтгэл минь...
Би түүниййг аргадаг хацраа арчлаа надад захирагдахгүй нь бололтой. Моддын сүүдэрт эзгүйрэх сандал дээр ганцаар сууж бодлын цэцэрлэгтээ дураараа зугаалж хүний ертөнц рүү бороо илгээнэ. Шаналал гомдлоор багтарсан цээжин дото...