Улбагар шар туяагаар орчлон ертөнцийг гийгүүлэх жаргах нарны дор гарцаар алхана. Ганц нэгээр уйтгарлан унах бороон дуслууд өнгөрсөн үеэс гуниг даллах мэт зүрх сэтгэлийн гүнд гуниг үерлүүлнэ.Бодлын хур дундаас бүүр түүрхэн санаанд буух энэ харцыг хаана харснаа санахгүй ч нэг л дотно санагдна. Гэнэт сувдан дуслууд хацар исгэх нь нулимс аж. Юунд уйлнам бэ? зүрх сэтгэл минь...
Би түүниййг аргадаг хацраа арчлаа надад захирагдахгүй нь бололтой. Моддын сүүдэрт эзгүйрэх сандал дээр ганцаар сууж бодлын цэцэрлэгтээ дураараа зугаалж хүний ертөнц рүү бороо илгээнэ. Шаналал гомдлоор багтарсан цээжин дотор минь гэрэл гийж жаахан хүүхэд болчих шиг сайхан мэдрэмж төрнө. Хөнгөн алхахад шаахайн чимээ орчны анирыг үргээж нэг мэдэхэд гэрийнхээ гадаа иржээ. Миний ганц тусгаар тогтнох орон зай... яарсаар хаалгаа онгойлготол...нөгөө танил харц....
Зогь тусан
Өөдөөс нь удаан ширтлээ... Хаана харснаа саналаа. Харин тэр - Хайрт минь намайг ойлгооч дээ өглөө бүрийг хамт угтахад чи дургүйцэхгүй биз дээ. Хайрыгаа уучлаач дээ...цааш нь сонсох боломж олголгүйгээр зүрх минь тэсэхүйеэ бэрхээр ёолохыг сонслоо. Зөн совин минь намайг хөтлөн цүнхтэй хувцасыг түүний гарт бариуллаа. Би урьдаар төлөвлөсөн бололтой. Цагийн зүүнээс өөр дуугарах зоригтой нэгэн тэрхэн орон зайд байсангүй......Хаалга алгуурхан хаагдаж түлхүүрний чимээ баяртай гэх шиг уйтай дуугарнам. Гэрэл муутай аниргүй орчинд ганцаар үлдлээ... сэтгэл минь уйлна.
Ганцхан чамайг хайрлах ямар нүгэл хийснээ би мэдэхгүй нь. Юунд чам шиг хуурамч инээд "зүрх сэтгэлийн там"-ыг надад илгээснийг нь бурхнаас асуухсан.
Магадгүй урьд төрөлдөө би чиний хаан байсан биз..... бодол минь тайтгарал илгээнэ....