Эзгүйд чинь
Эзгүйд чинь
Эл хульхан
Арвайхээрийн гудамж
Аниргүйхэн
Чи минь үгүйд
Чив чимээгүйхэн
Чихэр болоод дарс амтгүй
Өөрийн минь дурладаг
Өөриймсөн харц алга
Өдөр яасан удаан
Өмнө минь чи хэзээ инээх вэ?
2020.
Өдрийн одонд
Зоргоор бус сургаар таарна
Зориуд бус золоор таарна
Зургаар бус зөрүүд тавилан
Зөнгөөр бус зүүдээр учруулна
Хилгүй сэтгэлийн хөлгүй дурлал
Хүслээр бус хүлээлгэж ирнэ
Хуульгүй бодлын хувьгүй хайр
Хөглөж бус хөндүүрлэж үлднэ
2020.
Өрх тусгаар амьдралд
Өмөртлөө санах хэцүү
Өрцөн цаана хөндүүрлэж
Өөрийг чинь санах хэцүү
Дурлаж ханамгүй чиний дэргэд
Дуугүй сууж өмчирхөх сайхан
Дундуурыг дүүргэсэн хайраар чинь
Дуртай үедээ гангарах сайхан
2020