2020-10-11
Гуниг үерлэх намар цагийн дуу мэт



Найраг хөглөрсөн хонгор шаргал өдрүүдийг эргэн санахад  
Намайг хөглөсөн дурлал юутай гашуун байсныг мэдэрнэм
Гоо төгөлдөр ялдам бүсгүйн ааль дарс мэт цалгих 
Гоонь эрийн болзоо сар аргамжиж үүр цайлгана. 
 
Элэг эмтрэн гомдол тээж, нулимсаа зуурч явсан ч 
Хайрласаар дуусах ганц гал минь чи байлаа 
Эрлэгт очиж диваажинд заларсан ч 
Эргэж сарвайх ганц хайр минь чи  байлаа 


Хувцас норгож гар дааруулаагүй 
Хувь заяа тэгшитгээч намираа бороо минь 
Намар гэж гуниг даллаагүй ч 
Намайг нэвтэлсэн зөөлөн шиврээ бороо минь
 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax