2009-09-18
Засаглал ба авлигал


Авилгач шуналтны аягт залхсан Долингор арга сэдэж, муутуу цаасанд чулуу боож гулгуулан хэргээ бүтээв. На түшмэл гэнэгүй мэхлүүлснээ мэдээд хорсон занаж ... хожим Долингорыг цэргийн албанд хөөж мордуулав. Хүний адгийг ард гэнэ, ардын адгийг цэрэг гэнэ.Цэргийн алба хугацаагүй...Ц.Дамдинсүрэнгийн «Гологдсон хүүхэн» туужаас..

Хүний нийгмийг хэзээ
цагаасаа сүг сүүдэр
лугаа дагаж ирсэн авилгал хэмээх гаж үзэгдлийн ёсон бусыг бид бүхэн зөн совингоороо мэдэрдэг ч, түүнээс ангижрах аварлын замыг аанай л эрсээр энэлсээр эдүгээ бүр "эвлэрч" дөжирч гүйцэв. «Тэр гуай хахууль аваад газар дээрээ гардуулж гэнэ» гэвэл, "баригдаж балардаг базаахгүй ч эр бол доо, зайлуул" хэмээн хайрлах халаглахыг зэрэгцүүлнэ. Дарга болоод....арга олоод алга урвуулахын хооронд амжиж хөлжсөн нэгнээ "...жаалж байна" гэж жаахан атаархангуй магтах муулахын хооронд үг шидэлцэнэ... Даргаа дуурайж даржин залуус хөлжихийг оролдож "хөлөө хугалах" нь ч олон байгаа нь даанч өрөвдмөөр... Энэ мэт орчиндоо өрнөж буй хэрэг явдлын талаар хүмүүс ерөнхийдөө "үнэн" төсөөлөлтэй байдаг гэдэг. Ямар ч байсан нийгэмд агаар, ус лугаа хэрэгтэй «авлигал-хахуулийг үл тэвчих сэтгэхүй» аажмаар арилж буй нь анзаарагдаж байна. Энэ бол үндэсний гамшиг. Үүнтэй, үнэн санаагаар, Үйл ажлаар бодит тэмцэл өрнүүлж, давшиж байлдах цаг ирлээ. Өнөөдөр...эс бөгөөс хоцорно.Тиймээс Өвөрхангай аймгийн авлигаас урьдчилан сэргийлэх иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ байгуулагдан аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна

Сэтгэгдэл:


óó÷ëààðàé äýíä¿¿ æèæèãõýí áàéíà ø¿¿. Äàðààãèéí áè÷ëýãýý òîì áè÷íýý улайх
Бичсэн: Зочин цаг: 18:03, 2009-09-18 | Холбоос | |


захиралтайгаа хамт хараагаа шалгуулав. би ч яахуу нэг муу юм тэнцлээ хөөрхий заки маань л тэнцсэнгүй ээ. ярзайтал инээх
Бичсэн: dao цаг: 17:59, 2009-09-18 | Холбоос | |


хараагаа шалгуулаад гарав гуниглах
Бичсэн: director цаг: 17:57, 2009-09-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax