2008-04-11
Ижий төөрөг
 

               Ижий төөрөг

Зүнээс мандсан нар зүүнээ шингэхийн учиргүй

Зүйргүй ачит ээжээсээ би дахин төрөхийн учиргүй

 Намар гэдэг хагдарахын нэр биш

Жимс тэнд боловсордог юм

Намар гэдэг дандаа буцахын үүд биш

Би ижийдээ харьдаг юм

 Аль багийн өрсөн чулуу

Одоо намайг танихгүй ч

Галын бурхан ижийгээ орлуулсан

Ганц чулууг би андахгүй

Үр хүн гэж үйлийн нарыг хэлдэг юм

Үртэй хүн гэж үүний эзнийг хэлдэг юм

 Задрах ядрахын аль ч цагт

Заамаа би задгайлдаггүй

Зайлуул ганц ижийгий минь

Заяа нь энгэрээс төөрчихнө

 Шүүдэр өвдсөн зовлон дайрлаа ч

Шөнөөр би уйлдаггүй

Шүлэг шиг дагшин ижий минь

Бурханд очоод төөрчихнө

Зүнээс мандсан нар зүүнээ шингэхийн учиргүй

Зүйргүй ачит ээжээсээ би дахин төрөхийн учиргүй


Булган аймаг. Лхамсүрэнжавын Ганзул
Сэтгэгдэл:


сайхан санагдлаааааааа.
чамд баярлалаа
Бичсэн: boljmor цаг: 20:38, 2009-04-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax