Ц.Хулан
Гуйж мөргөөд ч болон бурхан таниас гуйя
Гунигаа гартал нэг үнсэлдэхсэн
Гудайх оддын дор өвс ногоон дээр
Хоёулахнаа орон дотроо
Хотол үймсэн европын гудамнаа
Хонгор найз чамтай Парижийн буудалд
Алтан говийн элсэн дээр
Африкийн шигүү хороололд
Дэлхийн хаана ч гэсэн
Дээр доороо орон үнсэлдэж буй
Лал христос буддагийн уншлаган дор
Ламбада бүжгийн янаг аялгуун дор
Шаахай болоод даашинзгүй уруулын будаггүй
Шанхныхаа үсийг элбэхийн чөлөөгүй үнсэлдэхсэн гэж ....
Уучлаарай насанд хүрээгүй бол битгий уншаарай гэж