25 дахь жилдээ зохиогдсон "Болорцом " яруу найргын тэмцээнд Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн анхны оюутнуудын нэг Шагдарын Лхамноржмаа “Эгшиглэнт эх”-ийн хишигт яруу найрагч, Болорцомын эзэн болсныг хэн бүхэн мэдсэн байх харин би та бүхэндээ түүний бичсэн Газрын үг шүлгийг нь хүргэе
ГАЗРЫН VГ
Эх орондоо харьж урсдаг
Халхын гол сэтгэл минь билээ
Их л хол харьд суугаа миний төрлvvд элгэн минь дээ
Сэлэнгэ минь байгаль руу яарсан ч гэлээ
Сэвх нь ногоо болж ургадаг
Орчлонгийн хамаг амьтныг
Олсон гээсэн нvгэл буянтай нь
Хорол газар минь хотойж даасан юм
Жигvvртэн жигvvртэн гээд
Тэнгэрт өндөглөх биш
Жиргэж жиргэж газарт буудаг
Тал наргvй бvтэн дэлхийн
Татах хvч нь газар
Тэнvvн талын минь гар дэлхийн алд болно
Тэндээс хумсын чинээ бvv хороо
Өндөлзөнхөн ургаа уулс бvхэн минь амьтай юм
Vрсийг минь битгий зовоо
Давж ургадаг тvvх минь ертөнцийнх билээ
Давж заалдсан хорвоо минь дээ
Ханцуй наймаа омогшуун байсан ч гэлээ
Халхын нутаг гэрэл болж зураг ээ
Гэрийн буйр, хонины бууц, хvйн чулуу
Ганцыг нь ч бvv хөнд дөө, ертөнц хөлсөнө
Хот балгадаар орчлонг дvvргэвэл
Хаана нь бид амьдрах юм бэ?
Юу ч vгvй ирсэн, юvдэнгvй цувгvй
Юндэн Балган нөхөр ч vгvй
Газартаа газар болох гэж
Ганцхан тvvндээ эзэн байх гэж
Гавьяаг нь ардаа vлдээх гэж
Гавьж төрсөн юм, гийж төрсөн юм, бид
Элгийг нь эмтэлбэл элэг
Эмжээрийг нь ханзалбал элэг
Дотроос нь уудалбал элэг
Довыг нь сэндийлбэл элэг
Эмтэрнэ ээ эмтэрнэ
Эхлэл гэдэг төгсгөл байдаг шиг
Тэр цагт
Зөнөсөн хорвоо бvгдийг сэгсэрнэ
Зоосондоо дэлхий дарагдаж бөхнө
Газрын vг vнэн билээ
Гашуун ч гэсэн мэдтvгэй
Галавын галавт дагасугай