Шаргал шанзан аялгуу гуниг хэлхэх намар цаг иржээ. Ганц нэгээр унах навчны чимээ зүрхэнд бөх гэгчийн нойрсож буй "гуниг авхайг " сэмхэн сэрээнэ.
Гашуун дарс болор жүнзэндээ улаанаар тунараад
Гайхах юм огихон ч биш ганц навч унана
Гудайн гуниглах энэ намар цаг ямар гашуун гээч..
Өвөл хараахан болоогүй байна. өмнөөс минь нар ээнэ.
тэр инээж байна
Цас бударч, өвөл ирнэ, нар ээж л байна
тэр инээж байна
Чиний тухай бодох бүрийд л нар уйлна
тэр гасалдаг...уйтгар
Хөврөн урсах цаг хугацаа хаашаа ингэтлээ хурдаа аван довтолж буйг ойлгохгүй ч энэ байдалд бүр дасал болжээ. Нэгэн хэвийн өдрүүд ар араасаа нисэн одсоор би гэдэг хүн хаашаа явах галт тэргэнд сууснаа ч мэдэхгүй явна. Хочр хөлөөрөө төрсөн нутгийнхаа шороон дээр бат зогсож хоёр нүдээрээ дэлхийг бүхлээр нь хардаг болох хэрэгтэй гэдгээс бусдыг мэдэхгүй бололтой.
Баахан уйтгарлаад тайвширахгүй нь ээ .. хэрэггүй юм уншуулж цагийг тань үрсэн бол уучлаарай