"Ханьдаа"
Үггүй бүхнээр дутаж чамдаа би дурладаг
Үсний чинь ширхэгийг тоолон чамайгаа би урладаг
Дүүрэн сарны чандаас дүрийг чинь би хардаг
Дүрэлгэр алаг нүднээс чинь хайрын үг уншдаг
Чи үгүй бол хайраар дутаж гансардаг
Чийг даасан уруул халуу шатан омголддог
Алаг сайхан нүдийг чинь зүүдэлж сэрээд гуньдаг
Аясын салхиар дамжуулж үгээ би чинь шивнэдэг