Ирээгүй байгаа үнэн
Намрын үдэш нөмөрт чинь алхахгүй
Намайг хардахыг чинь дотроо шоолохгүй
Нүд нүдээ ширтэн суухгүй
Нүглийг умартан налж эрхлэхгүй
Нутгаа зориход чинь хорьж чадахгүй
Найргийн минь мөрийг чи уншихгүй
Насны чинь төгсгөлийг би үзэхгүй
Намтрын чинь хуудсанд дахин дурсагдахгүй
Нүүр буруулахад чинв дагах эрхгүй
Нүдэн дээр чинь үхэх учиргүй
Хагацахад чинь хайж чадахгүй
Хайрыг чинь хаана ч мартахгүй
Хүнийх л байх биеийг чинь
Хүсэхийн цагт хяслантай
Намайг гэх бодлыг чинь
Наашлуулъя гэх ч хүлээстэй
Ай хөөрхий хүний хүн
хүнийхээрээ л үлдэх
Харам сэтгэлдээ
хоосон үлдэх ..
2005,12,17,