2007-10-24
Сүмэн бийрийн хүрээлэнгээс
 

Л.Ганзул

Намраар үлдээсэн зурвас

Гуниг дэнлүүлэх намар цагийн

борооноор                                                                                                                                                                                                                        

Тийм хором миний өнө оршихуйн удиртгал юм

Сэтгэл хөндүүрлэх нь тэр л үеийн араншин

Сэтгэлт бүсгүйнхээ үзэсгэлэнг намраас харамлан суунам би

Залуу насыг минь авч үлдэх энэхүү намрыг

Зуун жилийн өлмийд гуниг болгон үлдээлээ

Залуу насныхаа хойно дахин дурсах энэхүү намрыг

Зуун нуурын зэгсэнд эгшиг болгон үлдээлээ

Өнө цагийн хойно өвгөн дэнэлүүний гэгээнд

Хуур барьсан хүн хуучны хайр дуулаад

Өнөөх үлдээсэн намар минь тэндээс эгшиглэвэл

Өвгөн хуурч намайг шинэ ертөнцдөө уриарай

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax