2007-10-08
Л. Ганзулын “Гомдох эрхгүй сэтгэл”ээс төрсөн сэтгэгдэл
  Хайр хэмээх гандаж ганхах эрхгүй тийм чанд хатуу хуультай нэгэн ертөнцөд хөл тавьсан хүн өөрийн хайрандаа амьдарч тэндээ мөхдөг жамтай. Тиймдээ ч хайрлаж дурласан хүнийхээ дэргэд нь бус холоос харахдаа жаргалтай байдаг гэсэн үг урган гарсан буй. Гэхдээ энэ нь бүтэлгүй хайрын хувьд л үнэн. Нөгөө талаас хүний хайрыг хүлээн авна гэдэг тийм ч амархан зүйл биш ээ! Мэдээж тэр хүний хайртай нь хамт бүх зүйлийг нь байгаагаар нь хүлээн авч, уусган ижилсэх нь хүний амьдралын жам гэлтэй. Хосын амьдрал уртсах тусам нэг нэгэнтэйгээ адилхан болдог нь ч үүнтэй холбоотой. Харин хайрыг нь аваад халыг нь авахгүй гэсэн сонголт байхгүй. Хэрэв энэ сонголт танд хэрэгтэй байгаа бол түүний хайрыг хүлээн авахгүй байсан нь дээр Учир нь чамайг хайрлах хүнийг  “дотоод хайрын ертөнцөд нь”  аз жаргалтай хэвээр нь үлдээж байгаа нь тэрээ. Энэ бол чиний түүнд өгөх хамгийн том бэлэг. Энэхүү том бэлгийг нэгэн бүсгүй “Гомдох эрхгүй сэтгэл”-тэй залууд өгснөөр энэхүү шүлэг төрсөн ч юм бил үү хэн мэдэхэв дээ !

Эгшиглэнгийн цэнхэр ертөнцөд надаас холдох гэхдээ

Эхлээд чи гараараа алгадсан

Сул аялгуу шүлгэндээ бөмбөрүүлж алсад суухад минь

Сургаараа алгадсан

Хачин их саначихаад хавраар зочилоход минь

Харцаараа алгадсан

Хаврын дунд сарын билэгт сайн өдөр

Харин чи намайг сүүлчийн удаа тоосоороо алгадсан  хэмээн эмэгтэй хүний сэтгэлийн жолоог дүрслэхдээ 

Чандага цагаан орчлонд хүнийх болохоосоо өмнө

Час улаахан гэрэлтэй зовлон байсан чи

Шар дурдан гуниг энгэрт нэвчүүлээд одохдоо

Шаналан туучиж ирдэг жаргал болсон чи  хэмээн өөрийнхөө дотоод сэтгэлийн агуу тайвширлыг олсон тухайгаа бас хэлээд амьжжээ. Үнэхээр ч тийм дээ өөрийн болгох хүсэлдээ шаналж явснаас нэгэнт олдохгүйгээр хүнийх болоод явчихсан нь амар байдаг гэлтэй Тэгсэн цагт л

Дэндүү ариухан хайрыг минь

Дэлхийгээр нэг цацаагүйсэн бол

Эвийлгэх ганцхан ижийгээ мартан

Чамайг хайрлаж

Энэ орчлонд би нүгэл үүрэх байж дээ

Чамд би гомдох эрхгүй  хэмээн агуу ихээр тайтгарч өөрийг нь хүлээн авсан хэн нэгний сэтгэлийг хүндлэн хайрлах тэр их энэрэл хайр ундран гарах биз ээ! Тиймээс хэн нэгний сэтгэлээр өөрийгөө зугаацуулах биш хайрлаж чадахгүйнхээ төлөө өөр нэгнийг хайрлах сэтгэл зүрх үлдээх хэрэгтэй мэт ..санал нэг байна уу?
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Заримдаа тэмцмээр олж авмаар санагддын... гэхдээ нэгэнт хүнийх болсон бол хүнийх л болсон... Эмэгтэй хүн ер нь мартаж чаддаггүй юм шиг байгаамаа тээ.. broken heart
Бичсэн: xvv цаг: 23:09, 2007-10-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax