Жирвэсхэн уналт нь тууз мэт хөврөх
Наадах цасны ширхэгийг би харж сууна
Найз минь явсан чамдаа энэхүү шүлгээ зориулъя
Гадны хүнд дурлаад чи минь намайгаа орхисон бол
Гандашгүй хайрын мөхөшгүй цэцгийг газар нь үлдээгээрээ
Дуусталаа үнэнч явсанд минь
Дурлалын цэцэг түүнээс үүдэж юун магад ...хэмээн хэн нэгний сэтгэлээс урсан гарсан байдаг Үнэхээр өнөөдөр өвлийн цагаан өдрүүдийг зарлан дуудаж том том цасан ширхэгүүд хаялан байна Ямар тансаг гээч...Зуны халуун гудамжинд , хаврын налгар өдрүүдэд, цэнхэр униарт хавар гээд ямар ч улиралтай зүйрлэмгүй сайхан байна.
Гэхдээ ийм тансаг цасан дээр холхин байгаа хүмүүс ариун цагаан өнгийг нь хиртүүлээд байгаа нь надад таалагдахгүй байна. Ингэхэд !цасыг хиртүүлэх ч яахав ! Би хүртэл гишгэсэн.? Хүний сэтгэл хиртвэл яанам! Би лав хиртүүлж чадахгүй ?....аймшигтай төсөөлөхөд ч бэрх ийм зүйл хүний амьдралд байхгүй ч болоосой тэгвэл би өвөлд биш хаварт дуртай байх байсан...
Яг л намар шиг чи надаас уравсан болохлоор
Ялдамхан хонгор харц чинь цаснаар надад ирнэ
Цасны ширхэг тоолсоор намайг даарна гэхдээ
Өвлийн жавраас өрсөж алганд минь чи ирнэ ... хэмээн итгэдэг болохоор өвлийг би тэсэн ядан хүлээдэг . Харин өнөөдөр би цасан ширхэг тоолон сууна...
Сэтгэл минь хиртэй