2007-10-22
Сүмэн бийрийн хүрээлэнгээс

Энэ бичлэгт нэгэн сургуулийн нэгэн багшийн шавь нарын бүтээлээс хүргэнэ 

 Д. Оюундэлгэр     Дүүмэдхэнд

Дүү минь дүү минь дүүрэн цагаан инээмсгэлэлт минь

Хорвоогийн салхи илбээд өнгөрсөн

Хоногийн болзоо дайраад явсан

Сар хүртэл гунигийн минь хуваалцдаг

Сархад шиг амьдралд минь бүү дурла

Залуургүй ширтэх хоёр нүдний чинь

Залуухан хийгээд гэнэн харцанд

Хайрын гал дүрэлзэнхэн байгааг

Хараагүй юм шиг өнгөрөхөөс дөө эгч нь

Яг л чам шиг нүдэнд дулаахан 

Янагхан хайрын ханхөвгүүнээ

Урьтаж надруу илгээчихсэн хорвоод

Уурлалтай нь биш дээ яая гэхэв

Дүү минь дүү минь дүүрэн цагаан инээмсгэлэлт минь

Дагшин дүрд чинь харцаа унагасан

Даруухан охид зөндөө байдаг

Халх нутгийн уужим талдаа

Хайрын галаа бадруулж асаа

Тэгээд дүрлэн хээтэй гунигын аязыг

Дүүрэн жаргалтай гурван марлыг

Саран тамгатай өнчин зүрхийг

Санахааргүй болтлоо нэг исгэрчихээд эгчийгээ мартдаа   

Сэтгэгдэл:


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 15:09, 2011-11-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax