2007-10-23
Сүмэн бийрийн хүрээлэнгээс
 

Энэ залуу нэгэн телевизэд сэтгүүлч хийдэг гэсэн таарсангүй уджээ найз минь нисэхэд эхнэртэйгээ амьдарч байгаа сураг байсан одоо хаана байгааг мэдэхгүй ямартай ч түүний бичсэн энэхүү Бэрийн сураг шүлэг нь мартагддагүй юм.

 Бэрийн сураг

Нялхарч яваа ижийдээ бэрийн сураг дуулгалаа

Налуу шар салхи нь намжиж сонсож гэндлээ

Үйлтуй жаалхан ижийдээ бэрийн сураг дуулгалаа

Үймэрч хатуужсан нулимс нь зөөлөрч унаж гэндлээ

Бор гэр шигээ ижий минь үр нэмэхийн зөнд

Борог өдрийн уртад аягаа хагалж гэндлээ

Нулимс нь уяхан ижий минь бэртэй болохын сургаар  

Нууцхан сэтгэлийн үзүүрээс чамайг хайж гэндлээ

Шаналалдаа жаргадаг ижий дээ бэрийн сураг дуулгалаа

Бурханы оронг мартаж нас нэмж гэнээ

Хөөрхий хөөрхий ижийдээ бэрийн сураг дуулгалаа

Хөндийн хэдэн өвс сүү амсаж гэнэлээ

Зайлууул зайлуул ижийдээ бэрийн сураг дуулгалаа

Зам зуурын хүнд чамайг магтаж гэнэлээ

Дандаа сэтгэлд ижийдээ бэрийн сураг дуулгалаа

Дасаж жаргахын ерөөлд буурлаан нэмж гэнэлээ

Үргэлж зүүдэнд ижийдээ бэрийн сураг дуулгалаа

Үндэс цэцэг өмөөрч намрыг үдэж гэндлээ

Уяхан хонгор чамайгаа гомдоосон сураг дуулгавал

Ус шиг дүүрэн зовлонгоор үгүйрч мэднэ ижий минь

Энхрий хонгор чамайгаа уйлууулсан сураг дуулгавал

Эвий жаалхан ижий минь нулимсыг чинь шалгааж мэднэ

Зүйдэл зүйдэл жаргалын минь оёдол нь билээ ижий минь

Зүрхний ганцхан амраг минь чимэг зураг нь билээ

Хорвоогийн нэгэн тасархайд зайгаа эзэлж үлдэх

Хосгүй нэгэн бүтээл чи бид хоёр билээ   

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax