Жаргал
Нар уулын цаанаас мандахаас эхлээд уулын цаана жаргах хүртэл тоглож өссөн балчир насны минь сүүдэр нь ч үлдэлгүй намайг орхин оджээ хэмээн бодож суусан Жаргал уртаар санаа алдна Тэрээр сумын төвийн уйтгартай нэгэн хэвийн амьдралаас залхаж тэртээх алс нутгийн сонин содин сайхан бүхнийг нь дөсөөлөхийг хичээнэ. Жаргал энэ жил 28 настай бөгөөд ээж аав бага дүүтэйгээ амьдардаг нэгэн төрийн бус байгууллагын ажилтан Түүнтэй уулзах гэсэн найз нөхөд нь өдөр оройд ажлаас нь, шөнө нь гэрээс нь олно гэдэгт бат итгэнэ үнэндээ ч Жаргалд бусад газраар орж гарах зав олддоггүй бөгөөд дэлгүүр ч оролгүй жил болох нь ч бий. Тэрээр орон нутагт иргэний нийгмийг төлөвшүүлж ТӨР-ИНБ-Хувийн хэвшил гэсэн 3 талын хамтын үйл ажиллагааг төлөвшүүлэхээр зорьж яваа нь энэ. Сүүлийн үед Жаргалын зориг мохох боллоо. Учир нь хамт ажиллаж буй хамт олноос нь бусад хүмүүс түүний хийж буй ажлыг үгүйсгэх бөгөөд найз нөхөд нь ч уулзаж жаргал зовлонгоо хуваалцахаа больсон хэмээн нүүр буруулах нь ч элбэгшжээ. Энэ бүхнээс болж зорьж буй ажлаа орхих гэж үү хэмээн бодохоор хөгжиж цэцэглэж буй төв газар бараадаж бусадтай адил амьдрахыг хүснэ. Нэгэн өдөр түүний найз хэмээх 2 бүсгүй ирж гадуур гарахыг санал болгоход бүтэн сайнд цаг гаргахаар боллоо. Харин товлосон өдөр ирэхэд Жаргал мөн л ажилтай байсан тул оройтчихлоо Ингээд бүрэнхий болсон хойно Жаргал хүчээр ажлаа хаяж гарч ирлээ гадаа үнэхээр сайхан алхаад л гэтэл гэнэт Жаргалаа хаана орох юм бэ? чамайг дагаад алхсаар байгаад үхэх нь гэж Мөнгөнөө их л залхсан байдалтай хэллээ. Жаргал хэсэг зогсож байснаа сумынханы хэлдэгээр Баян Баатрын бар хэмээх гадаад хөгжим хангиж өнгө өнгийн гэрэл анивчсан цэнгээний газар луу заалаа.......