Цөөн мөрүүд

бичсэн: Soyol , 2020-10-11,19:07

 Эзгүйд чинь

Эзгүйд чинь

Эл  хульхан

Арвайхээрийн гудамж

Аниргүйхэн

Чи минь үгүйд

Чив чимээгүйхэн

Чихэр болоод дарс амтгүй

Өөрийн минь дурладаг

Өөриймсөн харц алга

Өдөр яасан удаан

Өмнө минь чи хэзээ инээх вэ?

2020.

Өдрийн одонд

Зоргоор бус сургаар таарна

Зориуд бус золоор таарна

Зургаар бус зөрүүд тавилан

Зөнгөөр бус зүүдээр учруулна

Хилгүй сэтгэлийн хөлгүй дурлал

Хүслээр бус хүлээлгэж ирнэ

Хуульгүй бодлын хувьгүй хайр

Хөглөж бус хөндүүрлэж үлднэ

2020.

 

Өрх тусгаар амьдралд

Өмөртлөө санах хэцүү

Өрц...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Би эрэлчин хүн

бичсэн: Soyol , 2020-10-11,19:07

Эрэлчин

Би эрэлчин

Зөв сэтгэл

 хүнлэг чанар

Сайхан хүний эрэлчин

Насаараа хайсан

Надад олдсон

Нартад ховорхон эр

Намайг тоосон

2008.10 сар

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Явган мөрт

бичсэн: Soyol , 2020-10-11,18:12

 

Болдогсон бол мөнгөн саран дээр

Бодлоос ургасан түүнийхээ дүрийг

Ганцхан өөртөө харагдахаар зурчихаад

Гэгээвчээр түүнийгээ ширтэн суухсан

 

Гэгээн цайлган нас он жилд дарагдахад

Гэрэлт зүрхний гүнд чиний дүр бүдгэрсэнгүй

Дурлалцаж явсан хонгор насны дурсамж

Дурайсан замын уртад хуучирч ер элэгдэхгүй нь

 

 

 

 

 

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Гуниг үерлэх намар цагийн дуу мэт

бичсэн: Soyol , 2020-10-11,18:05



Найраг хөглөрсөн хонгор шаргал өдрүүдийг эргэн санахад  
Намайг хөглөсөн дурлал юутай гашуун байсныг мэдэрнэм
Гоо төгөлдөр ялдам бүсгүйн ааль дарс мэт цалгих 
Гоонь эрийн болзоо сар аргамжиж үүр цайлгана. 
 
Элэг эмтрэн гомдол тээж, нулимсаа зуурч явсан ч 
Хайрласаар дуусах ганц гал минь чи байлаа 
Эрлэгт очиж диваажинд заларсан ч 
Эргэж сарвайх ганц хайр минь чи  байлаа 


Хувцас норгож гар дааруулаагүй 
Хувь заяа тэгшитгээч намираа бороо минь 
Намар гэж гуниг даллаагүй ч 
Намайг нэвтэлсэн зөөлөн шиврээ бо...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Засаглал ба авлигал

бичсэн: Soyol , 2009-09-18,16:19


Авилгач шуналтны аягт залхсан Долингор арга сэдэж, муутуу цаасанд чулуу боож гулгуулан хэргээ бүтээв. На түшмэл гэнэгүй мэхлүүлснээ мэдээд хорсон занаж ... хожим Долингорыг цэргийн албанд хөөж мордуулав. Хүний адгийг ард гэнэ, ардын адгийг цэрэг гэнэ.Цэргийн алба хугацаагүй...Ц.Дамдинсүрэнгийн «Гологдсон хүүхэн» туужаас..

Хүний нийгмийг хэзээ
цагаасаа сүг сүүдэр
лугаа дагаж ирсэн авилгал хэмээх гаж үзэгдлийн ёсон бусыг бид бүхэн зөн совингоороо мэдэрдэг ч, түүнээс ангижрах аварлын замыг аанай л эрсээр энэлсээр эдүгээ бүр "эвлэрч" дөжирч гүйцэв. «Тэр гуай хахууль аваад газар дээрээ гардуулж гэнэ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Намраа чи уйтгартай

бичсэн: Soyol , 2008-10-12,18:51

Шаргал шанзан аялгуу гуниг хэлхэх намар цаг иржээ. Ганц  нэгээр унах навчны чимээ  зүрхэнд бөх гэгчийн нойрсож буй "гуниг авхайг " сэмхэн сэрээнэ.
      Гашуун дарс болор жүнзэндээ улаанаар тунараад 
      Гайхах юм огихон ч биш ганц навч унана 
      Гудайн гуниглах энэ намар цаг ямар гашуун гээч.. 
      Өвөл хараахан болоогүй байна. өмнөөс минь нар ээнэ. 
              ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Галзуу хүний тэмдэглэл-Унших хэрэггүй цагийн гарз

бичсэн: Soyol , 2008-06-22,19:26

Улбагар шар туяагаар орчлон ертөнцийг гийгүүлэх жаргах нарны дор гарцаар алхана. Ганц нэгээр уйтгарлан унах бороон дуслууд өнгөрсөн үеэс гуниг даллах мэт зүрх сэтгэлийн гүнд гуниг үерлүүлнэ.Бодлын хур дундаас бүүр түүрхэн санаанд буух энэ харцыг хаана харснаа санахгүй ч нэг л дотно санагдна. Гэнэт сувдан дуслууд хацар исгэх нь нулимс аж. Юунд уйлнам бэ? зүрх сэтгэл минь...
Би түүниййг аргадаг хацраа арчлаа надад захирагдахгүй нь бололтой. Моддын сүүдэрт эзгүйрэх сандал дээр ганцаар сууж бодлын цэцэрлэгтээ дураараа зугаалж хүний ертөнц рүү бороо илгээнэ.  Шаналал гомдлоор багтарсан цээжин дото...

төрөл:miniih
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Гэнэт санаанд ороод...унших хэрэггүй дээ

бичсэн: Soyol , 2008-06-22,18:56
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:miniih
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ижий төөрөг

бичсэн: Soyol , 2008-04-11,11:05
 

               Ижий төөрөг

Зүнээс мандсан нар зүүнээ шингэхийн учиргүй

Зүйргүй ачит ээжээсээ би дахин төрөхийн учиргүй

 Намар гэдэг хагдарахын нэр биш

Жимс тэнд боловсордог юм

Намар гэдэг дандаа буцахын үүд биш

Би ижийдээ харьдаг юм

 Аль багийн өрсөн чулуу

Одоо намайг танихгүй ч

Галын бурхан ижийгээ орлуулсан

Ганц чулууг би андахгүй

Үр хүн гэж үйлийн нарыг хэлдэг юм

Үртэй хүн гэж үүний эзнийг хэлдэг юм

 Задрах ядрахын аль ч цагт

Заамаа би задгайлдаггүй

Зайлуул ганц ижийгий минь

Заяа нь энгэрээс төөрчихнө

 Шүүдэр өвдсөн зовлон дайрлаа ч

Шөнөөр би уйлдаггүй...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

гомдоод....

бичсэн: Soyol , 2008-03-29,09:21
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

тэнгэр газрын завсар ....

бичсэн: Soyol , 2008-03-12,08:42

Би гэж нэг юм газар тэнгэрийн завсарт тэмээ ямааны зааг дээр төрсөн хүн байхиймаа Уг нь хүнд муу санаад байдаггүй юм. Гэхдээ л бодож байгаагаа тайлбарлахдаа  хэлэх эв зүйгээ олдоггүй бололтой юм Ямар ордонд төрсөн болохоор би найзаасаа чи хүн  хүнд долигоноод, долигонуур зантай гэж сонсдог байнаа  би уг нь муу хүндээ ясны муу дугаргахаас ч дургүй хүрээд байдаг  Гэхдээ л сэтгэлд юм хийж гол маажаагүй бол ямар ч хүнтэй хүн ёсоор харьцахыг хичээдэг  зан маань буруу бололтой бүр долигонуур гэдэг нэрийг зүүхэд хүргэж байна. Уг нь энэ үгийг  монгол хэлний үгийн сангаас хасмаар үг байгаа юм ш дээ хүн...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“Эгшиглэнт эх”-ийн хишигт яруу найрагч

бичсэн: Soyol , 2008-01-14,21:07

25 дахь жилдээ зохиогдсон "Болорцом " яруу найргын тэмцээнд Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн анхны оюутнуудын нэг Шагдарын Лхамноржмаа “Эгшиглэнт эх”-ийн хишигт яруу найрагч, Болорцомын эзэн болсныг хэн бүхэн мэдсэн байх харин би та бүхэндээ түүний бичсэн Газрын үг шүлгийг нь хүргэе

ГАЗРЫН VГ

Эх орондоо харьж урсдаг
Халхын гол сэтгэл минь билээ
Их л хол харьд суугаа миний төрлvvд элгэн минь дээ
Сэлэнгэ минь байгаль руу яарсан ч гэлээ
Сэвх нь ногоо болж ургадаг
Орчлонгийн хамаг амьтныг
Олсон гээсэн нvгэл буянтай нь
Хорол газар минь хотойж даасан юм
Жигvvртэн жигvvртэн г...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сүүлчийн горьдолт

бичсэн: Soyol , 2007-12-20,17:47

Жижигхэн ширхэг нь эрдэнийн өнгөөр гялалзаж

Жирвэсхэн уналт нь тууз мэт хөвөрсөн

Наадах цасны ширхэгийг би харж сууна

Найз минь явсан чамдаа энэхүү шүлгээ зориулъя

Гадны хүнд дурлаад чи минь намайгаа орхисон бол

Гандашгүй хайрын мөхөшгүй цэцгийг газар нь үлдээгээрэй

Дуусталаа үнэнч явсанд минь

Дурлалын цэцэг түүнээс үүдэж юуны магад .... /зохиогчийг нь мэдэхгүй ээ /

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сэгс цагаан богд

бичсэн: Soyol , 2007-12-17,20:28

Сайхан хотын
Хөөрхөн хархүү
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байна
Намар та манай нутагт
Нартай хамт ирсан юм уу
Сэгс цагаан богд ууланд
Сэрүү унах болоогүй юмуу
Цэлгэр говь минь нараа дэлгээд
Цэнхэр хадаг шиг намиатан байна
Сар хаяанд хонож салхины үзүүрээс
Хээрийн үнэр анхилан
Намрын элч наашлөн  
Нарны элч ус мэт
Газрын хээлэнд шингэж
Намрын говь дулаан байна
Зун мамартаа говь юм гэж  
Зуух мэт голдоо халаад
Өлгийтэй нялхас шиг
Өвөлдөө илчээр амьсгалж
Цан хүүргээ үлээн
Цас үүлэндээ хайлдаг юм
Нүдэнд дулаахан хархүү та
Хүүдлийн...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Амьддаа бие биеэ хайрла

бичсэн: Soyol , 2007-12-16,11:34
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

уншихийг хориглоно

бичсэн: Soyol , 2007-12-15,19:41

 Ц.Хулан

Гуйж мөргөөд ч болон бурхан таниас гуйя

Гунигаа гартал нэг үнсэлдэхсэн

Гудайх оддын дор өвс ногоон дээр

Хоёулахнаа орон дотроо

Хотол үймсэн европын гудамнаа

Хонгор найз чамтай Парижийн буудалд

Алтан говийн элсэн дээр

Африкийн шигүү хороололд

Дэлхийн хаана ч гэсэн

Дээр доороо орон үнсэлдэж буй

Лал христос буддагийн уншлаган дор

Ламбада бүжгийн янаг аялгуун дор

Шаахай болоод даашинзгүй уруулын будаггүй

Шанхныхаа үсийг элбэхийн чөлөөгүй үнсэлдэхсэн гэж ....

Уучлаарай насанд хүрээгүй бол битгий уншаарай гэж

 

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нэг л хүнд зориуллаа

бичсэн: Soyol , 2007-12-14,20:09

Му найз, нэгэн сэтгэл болоод үзэл бодол сайтай нэгэн бүсгүйд амласнаа биелүүлэхгүй бол болохгүй нь

Tas har shuniin tengeriig giiguulsen

Saran avhai tengeriin gants gunj ni

Od toolon huleeh udshuun bolzoond

Ohin chi bayar daguulan ireh setgeliin gants huslen

Minii medeh chi onisogo taavar shig zus uzeegui naiz mini

 

 

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

унших хэрэггүй

бичсэн: Soyol , 2007-12-12,20:24
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ханьтай бүхэн ханьдаа уншиж өгөөрэй

бичсэн: Soyol , 2007-12-12,18:53

       "Ханьдаа"

Үггүй бүхнээр дутаж чамдаа би дурладаг

Үсний чинь ширхэгийг тоолон чамайгаа би урладаг

Дүүрэн сарны чандаас дүрийг чинь би хардаг

Дүрэлгэр алаг нүднээс чинь хайрын үг уншдаг

Чи үгүй бол хайраар дутаж гансардаг

Чийг даасан уруул халуу шатан омголддог

Алаг сайхан нүдийг чинь зүүдэлж сэрээд гуньдаг

Аясын салхиар дамжуулж үгээ би чинь шивнэдэг

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийгмийн хөгжлийн 3 эрин

бичсэн: Soyol , 2007-12-11,16:56
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих