Нийгмийн хөгжлийн 3 эрин

бичсэн: Soyol , 2007-12-11,16:56
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Цөөн мөрүүд

бичсэн: Soyol , 2007-12-06,19:07

 Эзгүйд чинь

Эзгүйд чинь

Эл  хульхан

Арвайхээрийн гудамж

Аниргүйхэн

Чи минь үгүйд

Чив чимээгүйхэн

Чихэр болоод дарс амтгүй

Өөрийн минь дурладаг

Өөриймсөн харц алга

Өдөр яасан удаан

Өмнө минт чи хэзээ инээх вэ?

2006,9,23,   

Өдрийн одонд

Зоргоор бус сургаар таарна

Зориуд бус золоор таарна

Зургаар бус зөрүүд тавилан

Зөнгөөр бус зүүдээр учруулна

Хилгүй сэтгэлийн хөлгүй дурлал

Хүслээр бус хүлээлгэж ирнэ

Хуульгүй бодлын хувьгүй хайр

Хөглөж бус хөндүүрлэж үлднэ

2006,10,15,

 

Өрх тусгаар амьдралд

Өмөртлөө санах хэцүү

Өрцөн цаана хөндүүрлэж

Өөрийг чин...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Би эрэлчин хүн

бичсэн: Soyol , 2007-12-06,19:07

Эрэлчин

Би эрэлчин

Зөв сэтгэл

 хүнлэг чанар

Сайхан хүний эрэлчин

Насаараа хайсан

Надад олдсон

Нартад ховорхон эр

Намайг тоосон

2006,06,12

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ирээгүй байгаа үнэн

бичсэн: Soyol , 2007-12-06,19:07

Ирээгүй байгаа үнэн

Намрын үдэш нөмөрт чинь алхахгүй

Намайг хардахыг чинь дотроо шоолохгүй

Нүд нүдээ ширтэн суухгүй

Нүглийг умартан налж эрхлэхгүй

Нутгаа зориход чинь хорьж чадахгүй

Найргийн минь мөрийг чи уншихгүй

Насны чинь төгсгөлийг би үзэхгүй

Намтрын чинь хуудсанд дахин дурсагдахгүй

Нүүр буруулахад чинв дагах эрхгүй

Нүдэн дээр чинь үхэх учиргүй

Хагацахад чинь хайж чадахгүй

Хайрыг чинь хаана ч мартахгүй

Хүнийх л байх биеийг чинь

Хүсэхийн цагт хяслантай

Намайг гэх бодлыг чинь

Наашлуулъя гэх ч хүлээстэй

Ай хөөрхий хүний хүн

хүнийхээрээ л үлдэх

Харам сэтг...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Миний хэлзүй

бичсэн: Soyol , 2007-12-05,16:09
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сүмэн бийрийн хүрээлэнгээс

бичсэн: Soyol , 2007-10-24,18:55
 

Л.Ганзул

Намраар үлдээсэн зурвас

Гуниг дэнлүүлэх намар цагийн

борооноор                                                                                                                                                                                                                        

Тийм хором миний өнө оршихуйн удиртгал юм

Сэтгэл хөндүүрлэх нь тэр л үеийн араншин

Сэтгэлт бүсгүйнхээ үзэсгэлэнг намраас харамлан суунам би

Залуу насыг минь авч үлдэх энэхүү намрыг

Зуун жилийн өлмийд гуниг болгон үлдээлээ

Залуу насныхаа хойно дахин дурсах энэхүү намрыг

Зуун нуурын зэгсэнд эг...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Блог бичдэг хүн бүхэнд Жаргалын тухай дуулгахад

бичсэн: Soyol , 2007-10-23,19:34
  Блогчидоо би нэгэн өгүүллэг бичих санаатай энэ бүтээлээ блогоор цуврал болгон бичих нь зүйтэй санагдаад Ямар учраас тэр вэ гэж та нар асуувал! Хамтарч бичих санал тавьж байгаа нь тэрээ Ингээд өгүүллэгээ бичиж эхэлцгээе нэмэх хасах өөр бусад санаа оноо байвал хэлээрээ бичээрэй   

Жаргал

Нар уулын цаанаас мандахаас эхлээд уулын цаана жаргах хүртэл тоглож өссөн балчир насны минь сүүдэр нь ч үлдэлгүй намайг орхин оджээ хэмээн бодож суусан Жаргал уртаар санаа алдна Тэрээр сумын төвийн  уйтгартай нэгэн хэвийн амьдралаас залхаж тэртээх алс нутгийн сонин содин сайхан бүхнийг нь дөсөөлөхийг хичээ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сүмэн бийрийн хүрээлэнгээс

бичсэн: Soyol , 2007-10-23,19:18
 

Энэ залуу нэгэн телевизэд сэтгүүлч хийдэг гэсэн таарсангүй уджээ найз минь нисэхэд эхнэртэйгээ амьдарч байгаа сураг байсан одоо хаана байгааг мэдэхгүй ямартай ч түүний бичсэн энэхүү Бэрийн сураг шүлэг нь мартагддагүй юм.

 Бэрийн сураг

Нялхарч яваа ижийдээ бэрийн сураг дуулгалаа

Налуу шар салхи нь намжиж сонсож гэндлээ

Үйлтуй жаалхан ижийдээ бэрийн сураг дуулгалаа

Үймэрч хатуужсан нулимс нь зөөлөрч унаж гэндлээ

Бор гэр шигээ ижий минь үр нэмэхийн зөнд

Борог өдрийн уртад аягаа хагалж гэндлээ

Нулимс нь уяхан ижий минь бэртэй болохын сургаар  

Нууцхан сэтгэлийн үзүүрээс чамайг ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сүмэн бийрийн хүрээлэнгээс

бичсэн: Soyol , 2007-10-22,20:24

Энэ бичлэгт нэгэн сургуулийн нэгэн багшийн шавь нарын бүтээлээс хүргэнэ 

 Д. Оюундэлгэр     Дүүмэдхэнд

Дүү минь дүү минь дүүрэн цагаан инээмсгэлэлт минь

Хорвоогийн салхи илбээд өнгөрсөн

Хоногийн болзоо дайраад явсан

Сар хүртэл гунигийн минь хуваалцдаг

Сархад шиг амьдралд минь бүү дурла

Залуургүй ширтэх хоёр нүдний чинь

Залуухан хийгээд гэнэн харцанд

Хайрын гал дүрэлзэнхэн байгааг

Хараагүй юм шиг өнгөрөхөөс дөө эгч нь

Яг л чам шиг нүдэнд дулаахан 

Янагхан хайрын ханхөвгүүнээ

Урьтаж надруу илгээчихсэн хорвоод

Уурлалтай нь биш дээ яая гэхэв

Дүү минь дүү минь дүүрэн цага...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Шүлэг уншаад л ...

бичсэн: Soyol , 2007-10-11,22:04
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Цас ороод ...бодол орооцолдоод ...Бичиж болдоггүй...Бичихгүй бол тайвширахгүй нь ээ...

бичсэн: Soyol , 2007-10-11,21:27
  Жижигхэн ширхэг нь эрдэнийн өнгөөр гялалзаж

Жирвэсхэн уналт нь тууз мэт хөврөх

Наадах цасны ширхэгийг би харж сууна

Найз минь явсан чамдаа энэхүү шүлгээ зориулъя

Гадны хүнд дурлаад чи минь намайгаа орхисон бол

Гандашгүй хайрын мөхөшгүй цэцгийг газар нь үлдээгээрээ

Дуусталаа үнэнч явсанд минь

Дурлалын цэцэг түүнээс үүдэж юун магад ...хэмээн хэн нэгний сэтгэлээс урсан гарсан байдаг Үнэхээр өнөөдөр өвлийн цагаан өдрүүдийг зарлан дуудаж том том цасан ширхэгүүд хаялан байна Ямар тансаг гээч...Зуны халуун гудамжинд , хаврын налгар өдрүүдэд, цэнхэр униарт хавар гээд ямар ч улиралтай з...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зүгээр л ......бичлээ.

бичсэн: Soyol , 2007-10-09,12:41
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Л. Ганзулын “Гомдох эрхгүй сэтгэл”ээс төрсөн сэтгэгдэл

бичсэн: Soyol , 2007-10-08,17:42
  Хайр хэмээх гандаж ганхах эрхгүй тийм чанд хатуу хуультай нэгэн ертөнцөд хөл тавьсан хүн өөрийн хайрандаа амьдарч тэндээ мөхдөг жамтай. Тиймдээ ч хайрлаж дурласан хүнийхээ дэргэд нь бус холоос харахдаа жаргалтай байдаг гэсэн үг урган гарсан буй. Гэхдээ энэ нь бүтэлгүй хайрын хувьд л үнэн. Нөгөө талаас хүний хайрыг хүлээн авна гэдэг тийм ч амархан зүйл биш ээ! Мэдээж тэр хүний хайртай нь хамт бүх зүйлийг нь байгаагаар нь хүлээн авч, уусган ижилсэх нь хүний амьдралын жам гэлтэй. Хосын амьдрал уртсах тусам нэг нэгэнтэйгээ адилхан болдог нь ч үүнтэй холбоотой. Харин хайрыг нь аваад халыг нь авах...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant
idiomatic-dormant